Төлөвлөгөөний мэдээлэл

Эрчүүдэд зориулсан харилцааны зөвлөгөөЗагвар

Relationship Advice For Men

8-с 8 дахь өдөр

Дэлхий дээрх боломж бүр



"Ихэнх нөхцөл байдлыг эхлүүлэхийн тулд бидэнд айдсаас илүү итгэл найдвар хэрэгтэй байдаг."Рожер Томпсон,Оддоос ч дээгүүр бид оршдог



Бидний хэлэлцэж байсан таван харилцааны аль нь яг одоо таны анхаарлыг хамгийн ихээр татаж байна вэ? Энэ нь хайртай эмэгтэйтэйгээ, аавтайгаа эсвэл аав шиг хүнтэй, хүүхдүүдтэйгээ, найзуудтайгаа эсвэл Бурхантай харилцах харилцаа юу? Хамгийн сүүлийн харилцаа нь бусад харилцаанд тань туслах болно. Үнэндээ, би эдгээр жагсаалтын эхний дөрвийг Бурханд найдах найдваргүйгээр зөв тогтоох боломжгүй юм байна гэдгийг олж мэдсэн. 



Матай номонд, асар их материаллаг эд баялагтай хүн Бурханы Хаанчлалд хэрхэн орох боломжтой вэ? гэж Есүсээс асуусан. Матай 19:26-д Есүс энэ талаар тодорхойлсон.



Есүс тэднийг хараад, "Энэ нь хүмүүст боломжгүй. Харин Бурханд бүх юм боломжтой." гэв.



Аль харилцаандаа та илүү өсөлт гаргахыг хүсэж байна вэ? Та яагаад "зөвлөгөө" гэсэн гарчигтай Библи Уншлагын Төлөвлөгөөг эхлүүлсэн бэ? Ихэнх эрчүүд зөвлөгөөнд дургүй байдаг! Есүсийн үгсийг дахин уншаад, гэхдээ энэ удаа та уншихдаа "хүмүүст" гэдэг үгийн оронд өөрийнхөө нэрийг орлуулаарай.



Гэрлэлтээ сэргээх, хүүхдүүдээ таньж мэдэх, болзох, эхнэр олох, найз нөхөдтэй болох, аавтайгаа харилцаагаа сайжруулах гэх мэт тантай нүүр тулах ямар ч асуудалд—айдсаас тань хамаагүй хүчирхэг зүйл бол найдвар л байх болно. Та ганцаараа биш шүү. Хэрэв та Бурхан үүнийг хийнэ гэдэгт бүрэн найдах аваас ертөнц дэх бүх боломжууд таных л болно.



Өнөөдрийн видеог үзээд, дараах асуултын талаар тунгаан бодоорой.




Тунгаан бодохуй: Та аль харилцаагаа хамгийн түрүүнд анхаарах вэ? Бурханд бүрэн итгэж найдсанаар энэ нөхцөл байдалд хөл тавих нь таны хувьд ямар байдалтай харагдах бол? Та хэрхэн эхлэх вэ?



Life.Church дээрх эрчүүдэд зориулсан сэдвээс улам илүүг олж уншина уу


Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Relationship Advice For Men

Хэрэв бид амжилтаараа хэмжигддэггүй, харин харилцаагаар хүчирхэгждэг бол яах вэ? Зохиолч Рожер Томпсон сэтгэл сэргээсэн түүхүүдээр дамжуулан эрэгтэй хүнийг төлөвшүүлэхэд ашигладаг хүчирхэг харилцааг ил болгож байна. Найз...

More

We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна