Төлөвлөгөөний мэдээлэл

Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирахЗагвар

Praying For Your Elephant - Praying Bold Prayers

7-с 3 дахь өдөр

"Бидний гуйдаг, хайдаг, мөн тогшдог шалтгаан" Бурхан залбиралд хариулдаг боловч хариулт авахыг гол үндэслэлээ болгож болохгүй. Бусад бүх хэлбэрийн залбирлын адил залбирал нь харилцаанд үндэслэгддэг. Хэрэв та хариулт авахын тулд л залбирч байгаа бол, та маш аюултай газар нутаг руу чиглэн явж байна гэсэн үг. Залбирлын гол үндэс нь хариулт болох үед, бидний Бурхантай харилцах харилцаа үр дүнд төвлөрч эхлэдэг. Бурхан үгүй гэж хэлэх эсвэл хүссэн цаг хугацаанд маань хариулахгүй байх үед, бид цөхөрсөн байдлаар яагаад хэмээн шалгаадаг мөн бидэнд өөрсдийгөө шаардлага хангахгүй эсвэл Бурханаар хайрлагдаагүй мэт мэдрэмж төрөх гээд байдаг. Залбирлын хувьд та өсөлт гаргах үед, Диавол таны залбирлын гол төвийг харилцаанаас үр дүн рүү шилжүүлэх арга замыг гарцаагүй хайж эхлэх болно. Залбиралд харилцаа ямар зорилготой болохыг Христ сайн мэдэж байсан. Матай номын Долоодугаар бүлэгт Есүс Өөрийн дагалдагч нартаа юү хүссэнээ - том зүйлсийг- "заануудыг" зүрхшээлгүйгээр залбиран гуй гэсэн. Тэрээр асуудлын гол санааг бидний гаргасан хүсэлт бүрийг залбирлаас тэр даруй эцгийн эсвэл аавын харилцаанд шилжүүлсэн. Та залбирах бүртээ гэр бүлийн харилцааг нээж бас хайр болон энэрлээр дүүрэн Аавтай харилцах харилцаанд та өөрийгөө оруулж байгааг Есүс хэлж байгаа юм. Бурхан таны залбирлыг илтээр хариулах үед, Түүний хүч чадал ба таныг гэсэн Түүний хайр энэрлийн талаарх ойлголт тань мөн өсөх болно. Таны хүссэн цаг хугацааны дагуу биш харин Бурхан Өөрийн цагийн хуваарийн дагуу ажиллах үед, та Түүний хувирашгүй хүч чадлыг улам ихээр мэдэрч эхлэх болно. Бурхан үгүй гэж хариулах мөн таны хүсэл мөрөөдөл замхрах эсвэл ойр дотны хэн нэгнийгээ алдах үед,бүхнийг тайтгаруулагч Бурхан таньтай хамт гашуудан уйлж байдгийг та мэдэрч эхлэх болно. Хэрэв та Бурханыг Аав гэдгээр таньж мэдэхийг хүсч байвал, тэнгэрийн хаант суудал руу залбирлаараа довтолж эхлэ.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Praying For Your Elephant - Praying Bold Prayers

Залбирлаар дүүрсэн амьдрал болох адал явдалд шумба.  Бурхантай дотно харилцааг тогтоохын хажуугаар хэрхэн том зүйлсийн төлөө- зааныхаа төлөө- залбирч сурах аялалд Пастор Адам Стэдмиллэртэй хамт гар. Энэ долоо хоногийн ун...

More

Давид Си Күүкэд энэхүү уншлагийн төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, http://www.dccpromo.com/praying_for_your_elephant/-с авна уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна