Төлөвлөгөөний мэдээлэл

Франсис Чантай хамт Галзуу ХайрЗагвар

Crazy Love With Francis Chan

7-с 1 дахь өдөр

“Залбирахаа боль”

Хэрэв би танд “Залбирахаа боль“ гэж хэлвэл яах вэ? Хэрэв би танд Бурхан руу хандан ярихаа хэсэг хугацаагаар зогсоо, харин үүнийхээ оронд дахин нэг үг хэлэхээсээ өмнө Түүнийг удаан бас сайтар ажиглан хар гэж хэлвэл яах вэ? Бурханы оршихуй руу үгсээрээ яаран бүү ор хэмээн Соломон бидэнд анхааруулсан байдаг. Үүнийг мунхаг хүмүүс л үйлддэг. Ихэнхдээ бид ч ийнхүү үйлдэх нь элбэг.

Мэргэдүүд Бурханы өмнө ирээд ганц ч үг дугаралгүй, Түүнийг гайхширан зогссон. Үл үзэгдэгч Бурханыг ширтэн зогсох нь ямар ч найдваргүй оролдлого мэт санагдаж болох юм. Гэвч Ром номын 1:20-р эшлэлд Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний“үл үзэгдэх чанарууд, ”Түүний мөнх хүч “ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа гэж хэлсэн байдаг.”

Үг дуугүйгээр Бурханыг ширтэн зогсох байдлаар энэхүү уншлагын төлөвлөгөөг эхэлцгээе. Төгсгөлд нь энэхүү бичлэгийг үз.

Үнэхээр хэлэх ч үг алга уу? Гайхшрав уу? Даруу болгогдов уу?

Эдгээр зургуудыг анх удаагаа хараад би үнэхээр магтахаас өөр зүйл хийж чадахгүй байсан. Үг хэлэх, хэн нэгэнтэй хуваалцах хүсэл надад огт төрөөгүй. Би зүгээр л чимээгүй сууж улмаар Бүтээгчийг хүндлэхийг л хүсч байсан.

Ар.Си.Спраул ийнхүү бичсэн,“Бурханы агуу байдалтай харьцуулагдах хүртлээ аливаа хүн зүгээр л өөрийнхөө чухал бус байдлыг ухамсарлах замаар зохистойгоор зүрх сэтгэл нь хөндөгдөх, нөлөөлөгдөх ямар ч боломжгүй.”

*Зөвхөн Бурханы агуу байдал, сүр жавхланг тунгаан бодоход зориулан хамгийн сүүлд та хэзээ цаг гаргасан бэ? Энэхүү хүндлэл, бишрэлийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгохын тулд та ямар зүйлийг хийж эхлэх хэрэгтэй байна вэ?

Төгсгөлд нь энэхүү бичлэгийг үзээд ярилцсан зүйлсийн талаар эргэцүүлэн бод:

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Crazy Love With Francis Chan

Энэхүү уншлагын төлөвлөгөөг "Нью-Йорк Таймс" сонины хамгийн шилдэг борлуулалттай ном болох Франсис Чаны бичсэн "Галзуу хайр" номоос бэлтгэлээ. Тэрээр номдоо Бурханы бидэнд хандсан үлэмж их хайранд гүн умбах, мөн бид тэр ...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг ашиглах эрхийг олгосон Давид Си Күүкэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочилно уу: http://www.dccpromo.com/crazy_love/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна