Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Hearing The Voice Of God

11-с 1 дахь өдөр

Бурханы дуу хоолойг сонсоход оюун санааны гурван саад байдаг



Өнөөдрийн үгийг уншъя.



Гар утасны сүлжээ барих чанар харилцан адилгүй байдгийг бид бүгд л мэддэг болсон. Та ч гэсэн адил. Бурханы ярихыг сонсохын тулд зөв байршилд байх ёстой.



Заримдаа бид Бурханд бидэнтэй ярих боломжийг хэзээ ч олгодоггүй. Өөрсдөө шийдвэрээ гаргасан байдаг. Бид Бурханы хүслийг биш, харин өөрсдийн хүссэн зүйлээ хийцгээдэг. Бид зүрхээ хатууруулж, сонсохыг ч хүсдэггүй байна.



Гэвч та үнэхээр Бурханыг сонсохыг хүсвэл, ямар итгэгч хүсэхгүй байх билээ дээ? Та Бурханыг сонсоход юу саад болоод байгааг ойлгох ёстой. Таны сэтгэл санаанд Бурханы үгийг сонсоход хаалт болох гурван оюун санааны саад байж болзошгүй.



1. Бардам зан. Хэрэв та өөрийн амьдралд Бурхан хэрэггүй гэж боддог бөгөөд, аливаа зүйлийг өөрөөрөө хийхийг хүсэж байвал, Бурханы ярихыг сонсохгүй байж болох юм. Магадгүй Бурхан танд хандан ямар нэг зүйлийг хэлэхийг хүсээд байгаа тэр боломжийг нээлттэй байлгахад бардам зан саад болдог.



2. Айдас. Олон хүн Бурханы ярихыг сонсохоос айдаг учраас Бурханыг сонсож чаддаггүй. Магадгүй Бурханы дуу хоолойг сонсох нь таныг ямар нэгэн шашныг хэт шүтэгч болгох вий гэж та бодож байж болох юм.



3. Хорсол. Өвдөлт, шарх, эсвэл гомдол хорслоо тайлахгүй зуурсаар байх үед, та Бурханыг сонсож чаддаггүй, учир нь зүрх сэтгэл тань хатуурсан байдаг юм. Энэ нь таныг хүйтэн хөндий нэгэн болгодог, тэр битгий хэл Бурханы хайраас ч холдуулдаг юм.



Та нарын зарим нь энэ долоо хоногт юм уу эсвэл жилийн өмнө, бүр үнэхээр их шархалсан бөгөөд үүнийгээ мартаж чадахгүй байгаа байж болох юм. Та үүнийгээ тавьж явуулах хэрэгтэй гэдгийг би танд хэлэхийг хүсэж байна. Тэдний төлөө бус харин өөрийнхөө төлөө үүнийг хийгээрэй. Гомдол хорсол таныг сүйрүүлж байна шүү дээ! Гомдол бол урьд нь таныг шархлуулсан хүмүүст өнөөдөр ч хүртэл шархлуулсаар байхыг зөвшөөрч байгаа өөрөө өөртөө учруулах шарх юм. Та үүнийг тавьж явуулах хэрэгтэй, тэд уучлалыг хүртэх зохистойд биш харин та амьдралаа цааш үргэлжлүүлэх хэрэгтэй байгаад л гол нь байгаа юм.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Hearing The Voice Of God

Та Бурханыг сонсохыг хүсэж байна уу? Энэхүү цувралаар, Пастор Рик нь Бурханыг сонсоход саад болдог бэрхшээлүүд болон таны амьдралдаа хийх ёстой өөрчлөлтүүдийг ойлгоход тань туслах болно, ингэснээр та Бурханы хүсэл юу бол...

More

Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна