Төлөвлөгөөний мэдээлэл

Харанхуй дахь найдварЗагвар

Hope In The Dark

12-с 9 дахь өдөр

Найд



Хайрын хамгийн шилдэг нотолгоо бол найдвар мөн.



-Жойсе ах дүүс



Бурханаас хүлээн авах хамгийн олиггүй мэдээг хамгийн эрүүл, тэнцвэртэй хариултын гайхамшигтай үлгэр жишээг Хабаккук үзүүлжээ. Түүний бие огт өөрөөр хариу үзүүлж байх үед ч хүртэл, юунд найдах вэ гэсэн сонголт өөрт нь байгааг тэрээр ухаарсан байлаа. Сэтгэл хөдлөлдөө тэрээр найдаж болох л байсан. Тухайн нөхцөл байдал ямар байдалтайгаар харагдаж буйд тэрээр найдаж болох л байсан. Вавилончууд тэдний газар нутаг руу халдаж буй-ойлгошгүй нөхцөл байдлаас Бурхан ямар нэгэн байдлаар сайн зүйлийг гаргах болно гэдэгт тэрээр найдаж болох байсан.



Таны амьдралд, зүрх сэтгэлийн тань газар нутгыг вавилончууд аль хэдийнээ тахлаад дуусан мэт санагдаж болох юм. Олон жилийн өмнө хайртай хүнээ алдсанаас болж та шаналсаар байгаа байж болох юм. Гэвч энэ бүх шаналалын дунд ч хүртэл, зөрчилдөхүйц нотолгоонууд хаа сайгүй байсаар байгаагаас үл хамааран та Бурханд найдахыг сонгох юм бол та Түүнтэй харилцах цоо шинэ дотно харилцаанд нэвтрэн орох болно. Шаналлынхаа дунд ч хүртэл та Түүний оршихуйг мэдрэх болно. Нөхцөл байдал тань ойлгогдохгүй байх үед ч хүртэл та Түүний зан чанарт найдах болно. Тэгээд, юу ч болж байсан, ямар их шаналалтайгаар зүрх тань зүсэгдсэн байсан ч гэсэн, дахин нэг өдөр, дахиад нэг алхамыг та хийсээр байх боломжтой болох юм.



Хабаккукын нэгэн адилаар, Бурхан тантай хамт байгааг та ухаарсан хэдий ч, алдсан болон алдахуйц зүйлийнхээ талаар та шударгаар залбирч эхэлдэг.



"Үхэл биднийг хагацаах хүртэл хамтдаа байх болно гэсэн амлалтандаа эхнэр эсвэл нөхөр маань хүрээгүй хэдий ч Бурхан Эзэн дотроо би баярласан хэвээр байх болно."



"Юу зөв буруу болохыг би хүүхдүүддээ зааж өсгөсөн хэдий ч, тэд маань яг одоо үнэхээр айдас төрүүлэм шийдвэрүүдийг гаргаж буй хэдий ч Бурхан Эзэндээ би итгэх болно."



"Бид хэн нэгний эрүүл мэнд сайжрахын төлөө залбирсан ч тэдний бие муудсаар байх үед ч хүртэл Бурхан Эзэндээ би итгэх болно."



"Хэдийгээр бид зааган дээр буй үед байр маань зарагдахгүй байх хэдий ч Бурхан Эзэндээ би итгэх болно."



"Санхүү маань асуудалтай үед машиныг маань засахад 400 доллар шаардлагатай байх үед ч Бурхан Эзэндээ би итгэх болно."



"Надад таалагдахгүй, ойлгогдохгүй байх үед ч, Тэрээр үүнийг хийж чадна, үүнийг хийх хэрэгтэйг нь би мэдэж байх үед ч Бурхан Эзэндээ би итгэх болно."



Залбирал:…байгаа ч би Танд итгэх болно. Та бол миний Бурхан.


Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Hope In The Dark

Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагда...

More

Life.Church -д энэ төлөвлөгөөг боломжтой болгосонд талархъя. Илүү мэдээллийг: http://craiggroeschel.com-с үз/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна