Төлөвлөгөөний мэдээлэл

Харанхуй дахь найдварЗагвар

Hope In The Dark

12-с 3 дахь өдөр

Бич


Хэрэв бид итгэлээ хүчирхэгжүүлэхийг хүсвэл, итгэлийг маань сорьсон ялангуяа зовлон бэрхшээлээр соригдох боломжоос болоод агших биш харин ч хүчирхэгжигдэх ёстой.



-Жорж Мьюлер



Амьдрал таны дээр цөмрөх үед та ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Таны зайлсхийсэн хариу үйлдлүүд, тохь тухыг, амралтыг олж авахаар хамгийн түрүүнд гүйдэг эсвэл зугтаадаг тэр зүйл тань юү вэ?



Ямар нэгэн нөхцөл байдлаас зайлсхийхийг хичээх нь тухайн нөхцөл байдлыг улам л дордуулдаг. Юу ч өөрчлөгддөггүй учраас бид өмнөхөөсөө ч илүүтэйгээр сэтгэлээр унахад хүрдэг. Бидний арьсан дор орсон өргөстэй тэмцэхүйц хүчтэй нэгэн байж чадахгүй байгаадаа гэмших ч тохиолдол гардаг. Эцсийн эцэст, бидэнд үнэхээр тусалж чадах цор ганц тэр Нэгэнээс бид улам илүү холдон гүйдэг.



Бурхантай чин сэтгэлээсээ ярилцахыг хүсэх хүртлээ бид амар тайвныг мэдрэх ямар ч боломжгүй. Гэвч яаж үүнийг хийх вэ?



Гурван маш тодорхой үйлдлүүдийг хийх замаар хөндийг туулахад Хабаккук биднийг удирддаг. Нэгдүгээрт, илт буй Бурханы шударга бус шүүлтийн талаар Хабаккук эргэлзэн асуусан. Тэгээд тэрээр хийж буйгаа зогсоон, Бурханыг сонсохоор шийддэг. Дараа нь тэрээр бичиж тэмдэглэдэг. Бурхан Хабаккукт хандан ингэж хэлдэг, “Үзэгдлийг бичээд, хавтангууд дээр сийл. Уншсан нэг нь ухасхийг" (Хабаккук 2:2).



Бурхан яагаад түүгээр үүнийг хийлгэхийг хүссэн бэ? Үндсэндээ Бурхан Хабаккукт хандан ингэж хэлдэг, "Бич, тэгээд Би Өөрийгөө шударга, үнэн Нэгэн болохыг батлан харуулах үед Би хэлсэн үгэндээ хүрдэг Бурхан болохыг маань хүн бүр санах болно."



Бурхан танд хандаж ямар нэгэн зүйлийг хэлэх үед нь үүнийг бич, учир нь таны сүнсний дайсан бол Бурханы тарихыг хүсч буй тэр үнэний үрүүдийг хулгайлахдаа мэргэшсэн нэгэн.



Магадгүй та, "Боль доо Крег! Би таны хэлж байгааг ойлгож байна л даа, гэхдээ би тэр бүр аливаа зүйлийг бичээд байдаг хүн биш л дээ. Сайхан л санаа байна, гэхдээ та үнэхээр намайг утсаа, таблетаа-эсвэл үүнээс ч солиотойгоор үзэг цаас аваад-Бурхан надад юу хэлж байна гэж санагдаж байгаагаа бич гэж хүсч байна гэж үү?"



Яг тийм.



Цаасан дээр эсвэл дэлгэцэн дээр бичих тэрхүү үйлдэл нь өөрөө гэрчлэлийг бий болгодог, ой санамжийг бэхлэдэг бөгөөд таныг өөрөө өөртөө хариуцлагатай байхад тусладаг. Танд өгөх Түүний мессэжүүдийг бич.



Үйлдэх: Бурхантай харилцан ярилцах яриагаа хэрхэн тогтмол бичих төлөвлөгөөг гарга. Тэгээд өнөөдрөөс эхэл.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Hope In The Dark

Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагда...

More

Life.Church -д энэ төлөвлөгөөг боломжтой болгосонд талархъя. Илүү мэдээллийг: http://craiggroeschel.com-с үз/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна