Төлөвлөгөөний мэдээлэл

Удирдагчдыг хойш татдаг 7 айдасЗагвар

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас

7-с 7 дахь өдөр

Аливааг алдахаас айх айдас

Энэ төрлийн айдас нь амар тайвныг үгүй болгодог. Олон хэлбэрээр хүн аливааг алдаж болох ба үүнд хүмүүстэй харилцах харилцаа, санхүү, авьяас чадварлаг хүмүүс, итгэл найдвар, тэр ч байтугай нандин мөрөөдлөө алдах ч байж болно. Эдгээрийг алдахаас айх нь эмзэг, тодорхойгүй байдлын мэдрэмжийг төрүүлдэг.

Хэдий тийм ч бидний аливааг алдаж байгаа нь бидний төсөөлөөгүй шинэ үүд хаалга нээгдэх боломж, төсөөлөөгүй шинэ ерөөлийн эхлэл байж болохыг санаарай. Бурханы удирдамжинд итгэж, харилцаандаа түшиглэх нь алдагдал хүлээж буй үедээ амар тайван болон хүчийг олоход туслах болно.

Алдах айдсыг даван гарахын тулд алдагдал бол бидний амьдралд зайлшгүй тохиолдох зүйл гэдгийг санах хэрэгтэй. Юу мэдэрч байгаагаа хүлээн зөвшөөрөх, алдсан зүйлээ тунгаан бодох, харамсах боломжийг өөртөө өгөөрэй. Алдсан зүйлсээ тунгаан бодож, харамсахыг өөртөө зөвшөөрч, мэдэрч буй сэтгэл хөдлөлөө таньж. Айдас тань мөрөөдлийг тань унтрааж болохгүй. Үүний оронд шаардлагатай бол аливаа нөхцөл байдалд тэвчээртэй байж, дасан зохицохыг эрэлхийл.

Шинэ үзэл бодол, урам зориг өгөх шинэ холбоо, найз нөхөд, дэмжигчдийг хайж ол. Хамгийн гол нь алдагдлын үнс нурамнаас шинэ боломж, өсөлт гарч болно гэдгийг мэдэж, итгэл найдвараа битгий алдаарай.

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас

Таны хүч чадавхи, ажиллах үйл явцыг удаашруулсан айдас мэдэрдэг үү? Айдас, эргэлзээ, сэтгэл түгшилт таныг хойш нь татаж байгаа юм биш биз? Өөрийн чадавхийг бүрэн дүүрэн гаргахын тулд эдгээр гинж хүлээсүүдээс салах цаг бо...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна