Төлөвлөгөөний мэдээлэл

Удирдагчдыг хойш татдаг 7 айдасЗагвар

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас

7-с 4 дахь өдөр

Дүйцэхгүй байх гэх айдас

Олон удирдагчид өөрийн дааж чадахаас илүү зүйлсд хариуцлага хүлээх хандлагатай байдаг. Танай чуулган таныг үнэгүй ашиглах гэхгүй ч та үйлчлэх хүсэлтэйдээ өөрийгөө цөхөртөл үйлчлэх үе гарна. Бизнес удирдагдаг хүмүүс ч мөн л адил. Хамгийн их сэтгэл гаргасан хүн нь эцэстээ хамраараа газар хатгах үе гарна. Үүнийг уншиж байгаа та ч өөртөө үндэслэлгүй хэт өндөр хүлээлт үүсгэдэг үү? Энэ л гол асуудал болоод байгаа юм.

Таалагдахгүй байх вий, бусдын хүлээлтэд хүрэхгүй байх вий гэх айдас удирдагчдад тулгарах нь элбэг. Очиход л хангалттай байсан үйл ажиллагаанд хэт их үүрэг хүлээн авч, зарим нэгэнд ашиглуулж, туйлдаа хүртлээ ядарч, дарамт мэдэрч орхидог. Цаашлаад өөртөө нэмж хэт өндөр хүлээлт үүсгэх нь эргээд бүр илүү дарамт мэдрүүлэх шалтгаан болдог.

Энэ айдсыг давахын тулд өөрийгөө байгаагаар нь харах чухал. Таны үнэ цэнэ зөвхөн амжилтаар тодорхойлогдохгүй гэдгийг санаарай. Бодит хүлээлтийг тавьж, бодож, төлөвлөх цагийг алдалгүй гаргаж, ганцаар байж залбирах болон Бурхантай хуваалцах цаг гарга. Боломжтой бол таны өсөлтийг дэмждэг, удирдаж чиглүүлэх ментор болон найз нөхдийг хайж олоорой.

Төгс төгөлдөрөөс илүү тасралтгүй хөгжих сэтгэлгээнд тэмүүлж, ахиц дэвшилд анхаарлаа хандуулж, бэрхшээлээс суралц. Эцэст нь хамгийн чухал нь Бурханы үгтэй ойр байж, дэлхий тэр байтугай та өөрийнхөө тухай юу хэлж байгаагаас илүү Бурхан таны талаар юу хэлж байгаад итгээрэй.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас

Таны хүч чадавхи, ажиллах үйл явцыг удаашруулсан айдас мэдэрдэг үү? Айдас, эргэлзээ, сэтгэл түгшилт таныг хойш нь татаж байгаа юм биш биз? Өөрийн чадавхийг бүрэн дүүрэн гаргахын тулд эдгээр гинж хүлээсүүдээс салах цаг бо...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна