Төлөвлөгөөний мэдээлэл

Удирдагчдыг хойш татдаг 7 айдасЗагвар

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас

7-с 2 дахь өдөр

Амжилтаас айх айдас

Ийм төрлийн айдсыг анзаарч харахад бэрх. Бүх удирдагчид амжилтыг хүсдэггүй гэж үү? Тийм л дээ, гэхдээ үгүй ч байж болно. Зарим пастор болон бизнесийн удирдагчид амжилт гэдэг үгийг үгүйсгэх хандлагатай байдаг. Оронд тэд итгэмжтэй гэдэг үгийг ашиглах нь элбэг. Жишээлбэл, би итгэмжтэй байхаар дуудагдсан болохоос амжилттай байхаар дуудагдаагүй гэлцдэг.

Гэсэн ч итгэмжтэй байх гэдэг нь өөрөө амжилт биш гэж үү? Хэрвээ Бурхан таныг итгэмжтэй байхаар дуудаад одоо та итгэмжтэй байгаа бол энэ нь амжилт биш гэж үү? Бурханы зорилгын төлөө амьдарч байхад амжилт гэж ямар байдгийг тодорхойлон харж, дуудлагадаа үнэнч байх нь амжилтын үндэс гэдгийг хүлээн зөвшөөрөх нь маш чухал юм.

Амжилтаас айх айдсаа давахын тулд амжилт гэж юу болохыг ойлгох хэрэгтэй. Амжилт гэдэг нь шилдгийн шилдэг нь байна гэсэн үг биш. Амжилт гэдэг нь Бурханд болон өөрийн дуудагдсан газраа итгэмжтэй байхыг хэлдэг билээ. Амжилттай байсан бүхнийхээ төлөө талархаарай.

Нэмж хэлэхэд амжилтаа тэмдэглэж сурах хэрэгтэй шүү. Олон удирдагчид зорилгодоо хүрсэн боловч үүнийгээ анзаарах цаг гаргадаггүй. Амжилтаа тэмдэглэх цаг гаргаарай. Энэ нь өөртөө итгэх итгэл болон тэсвэр хатуужилтай болоход тань тусална. Эцэст нь өөрийгөө бусадтай харьцуулахаас зайлсхийгээрэй. Бид харьцуулах айдсын талаар дараа өдрийн хувиараар үзэх ч харьцуулалт нь амжилтанд саад болдог гэдгийг санаарай.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Удирдагчдыг хойш татдаг 7 айдас

Таны хүч чадавхи, ажиллах үйл явцыг удаашруулсан айдас мэдэрдэг үү? Айдас, эргэлзээ, сэтгэл түгшилт таныг хойш нь татаж байгаа юм биш биз? Өөрийн чадавхийг бүрэн дүүрэн гаргахын тулд эдгээр гинж хүлээсүүдээс салах цаг бо...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна