Төлөвлөгөөний мэдээлэл

Бид ажлаараа Бурханд мөргөх ньЗагвар

Бид ажлаараа Бурханд мөргөх нь

13-с 5 дахь өдөр

Бидний ажлын талбар дахь Есүсийн төлөвлөгөө

Заншсан ёсоороо Есүс синагогт очиход Түүнийг урин Бичээснээс уншуулдаг. Есүс Исаиа 61-р бүлгийг нээн Мессиа (Тослогдсон Нэгэн) дэлхий дээр юу хийх талаарх алдартай хэсгийг уншдаг.

Бид заримдаа Лук 4-р бүлгийг сүнслэг ядуурал, сүнслэг шорон, сохор байдал болон дарамтаас чөлөөлөгдөнө гэж унших нь бий. Угтаа Есүсийн Исаиа 61-р бүлгээс эш татсан хэсэг нь Есүс Эзэний эрх мэдэлд дор орсноороо ард түмэн нүглийн боолчлолоос салах тухай билээ.

Иймээс бидний ажил хөдөлмөр бол Бурханы агуу авралын төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд хүн бүрд Бурханы хаанчлал ямар байдгийг болон “Эзэний тааламжит жил”-д амьдрах нь ямар болохыг мэдрүүлэхийн тулд байдаг билээ. Ингэснээр бид алдрыг Эзэн Есүс Христэд өргөж, Түүний ямар нэгэн болохыг харуулах юм.

Та өдөр тутмын ажлаараа хэрхэн хүмүүст Бурханы хаанчлал ямар байдгийг мэдрүүлж болох вэ?

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Бид ажлаараа Бурханд мөргөх нь

Бид сэрүүн байх ихэнх цагаа ажил хийж өнгөрүүлдэг. Ажил хөдөлмөр үнэндээ бидний амьдралын хамгийн чухал үйл ажиллагаа байдаг. Эхлэл 1-2 бүлэг дээр ажил хөдөлмөр нь бидний Бурханаас хүлээж авсан анхны тушаал гэдгээс энэ н...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна