Төлөвлөгөөний мэдээлэл

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоосЗагвар

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоос

5-с 5 дахь өдөр

Британийн алдарт зохиолч Дороти Сэерс нэгэн удаа “Христэд итгэгч хүний цорын ганц хийх зүйл бол ажлаа сайн хийх явдал юм" хэмээжээ. Мессиаен, Нехемиа нарын жишээ бидэнд “сайн хийсэн сайн ажил” хүмүүсийн анхаарлыг татаж, тэднийг Христ рүү чиглүүлж чадна гэдгийг сануулж байх шиг. Эндрю Скотт "Scatter" хэмээх гайхалтай бүтээлдээ "Хэрэв бид өөрсдийн ажил дээрээ Бурханы зорилгын төлөө хамгийн сайнаараа ажиллаж, хамгийн сайхнаараа амьдарч чадвал хэлэх үгээ бусдад сонсгохын тулд чанга хашхирах шаардлага гарахгүй байхсан.” гэж бичжээ.

Энэхүү түүх өнөөдөр бидний унших Нехемиа номын эшлэлүүдээс харсан үнэнийг сайтар дүрслэн харуулж чадсан: Сайн хийгдсэн ажил Бурханы алдрын тухай хүчирхэг сургаал номлож байдаг!” Иерусалимын хэрмийг сэргээн босгосон Нехемиагийн ажил хөгжмийн сор бүтээл биш хэдий ч Мессиаены уран бүтээлийн адил сэтгэл хөдөлгөм байж чадсан. Энэ хэрэм бол асар том бүтээн байгуулалт байсан. Хэрмийг барьж байх хугацаанд Нехемиа ба түүний нөхдийн амь насанд нь аюул заналхийлсэн олон тохиолдол гарсан билээ. Гэсэн хэдий ч тэд тавин хоёр хоногийн дотор ханыг барьж чадсан!

Нехемиа багийн хамтаар хэрмийг барьж дуусгасан нь хүн бүрийн, Нехемиаг эсэргүүцэгчдийн ч гайхшийг төрүүлсэн хэрэг байлаа. Өнөөдрийн ишлэлд өгүүлсэнчлэн үүнийг хийж гүйцэтгэхэд Нехемиагийн Бурхан л тусалсан байхаас өөр гарц байхгүй юм.

Британий алдарт зохиолч Дороти Сэерс нэгэн удаа “Христэд итгэгч хүний цорын ганц хийх зүйл бол ажлаа сайн хийх явдал юм" хэмээжээ. Мессиаен, Нехемиа нарын жишээ бидэнд “сайн хийсэн сайн ажил” хүмүүсийн анхаарлыг татаж, тэднийг Христ рүү чиглүүлж чадна гэдгийг сануулж байх шиг. Эндрю Скотт "Scatter" хэмээх гайхалтай бүтээлдээ "Хэрэв бид өөрсдийн ажил дээрээ Бурханы зорилгын төлөө хамгийн сайнаараа ажиллаж, хамгийн сайхнаараа амьдарч чадвал хэлэх үгээ бусдад сонсгохын тулд чанга хашхирах шаардлага гарахгүй байхсан.” гэж бичжээ.

Амэн. Үүнийг санан өнөөдөр ажлаа хамгийн сайнаараа хийгээрэй. Таны хичээн хийсэн ажлаар дамжуулан Бурхан өөрийн төгс сайн алдарт бусдыг дагуулах болтугай

Хэрэв танд энэхүү уншлагын төлөвлөгөө таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаж, тэдэнд ч мөн уншиж ухаарах боломжийг нээж өгөөрэй

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоос

Нехемиа ном бидэнд ажил хөдөлмөрийн тал дээр тус болох олон цэц ухааныг агуулдаг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр ажил дээрээ хэрхэн тасралтгүй залбирах, ямар төрлийн ажил Бурханы ажил болох, хэрхэн Бурханд итгэмжтэйгээр ...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна