Төлөвлөгөөний мэдээлэл

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоосЗагвар

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоос

5-с 4 дахь өдөр

Элч Паул өнөөдрийн эшлэл дээр маш тодорхой хэлсэн байгаачлан Христэд итгэгчид харанхуйг гэрэлд гаргахаар дуудагдсан. Мөн “Амьдралынхаа хэсэг бүрийг Бурханы хууль, зааврын доор авчир” Пастор Тимоти Кэллэр нэгэнтээ хэлж байж.

Энэ нь итгэгч биш хүмүүст ч яг ийм шаардлага тавь гэсэн үг биш (1 Коринт 5:12-г хар). Бид итгэгч биш ажлын хамт олондоо “Бурханы хуулиудыг” шууд тулгахгүйгээр харанхуйн зүйлсийг илчлэн, хаанчлалын зарчмуудын төлөө тэмцэж болно.

Яагаад гэж үү? Учир нь Си.Эс. Льюисийн хэлснээр Христэд итгэгч ч бай, итгэгч биш ч бай “хүн бүр тодорхой байдлаар биеэ авч явах нийтлэг шинжтэй байдаг ба энэ тэдний салшгүй хэсэг байдаг”. Ялгаварлан гадуурхалт, залилан, хууран мэхлэлт зэргийг гэм нүгэл гэдгийг Библиэс уншиж өгөөгүй байсан ч хамт ажилладаг хүмүүс тань эдгээрийг буруу гэдэгтэй ихэнхдээ л санал нийлэх болно.

Библид ингэж бичсэн байдаг учраас би ингэж байгаа юм гэж цээжээ дэлдэлгүйгээр яаж энэ ертөнцийн хар бараан зүйлсийг ялан дийлэх вэ гэж үү? Нехемиа 5 дугаар бүлэг дээр энэ асуултад хариулах гайхалтай жишээ бий.

Хэсэг хүмүүс өөрсдийнх нь ах дүүс тэднээс мөнгө хүүлж байгаа тухай ирж Нехемиад хэлжээ (Нехемиа 5:1-5-ыг хар). Энэ нь Дэд хууль 23:19-20-т бичигдсэн Бурханы заасан тушаалыг зөрчсөн ноцтой хэрэг байв. Ийм “гэм нүглийг” олж мэдсэн Нехемиа юу хийсэн бол? Нехемиа 5 зүйл хийжээ.

Эхлээд Нехемиа хилэгнэн уурласан (Нехемиа 5:6-г хар). Гэм нүгэлд хөтөлсөн уур хилэн байсангүй. Бурханы тушаалыг зөрчсөнийг хараад уур бухимдал түүнд төржээ. Хоёрдугаарт Нехемиа дотроо тунгаан боджээ (Нехемиа 5:7-г хар). Шууд хариу үзүүлсэнгүй. Харин сонсохдоо түргэн, ярихдаа удаан байжээ (Иаков 1:19-г хар).

Гуравдугаарт Нехемиа “Ах дүүсээсээ хүү шаардах ч гэж дээ! … Та нарын энэ хийж буй зүйлд чинь сайн юм алга.” (Нехемиа 5:7-9-г хар) маш тодорхой зэмлэжээ.

Дөрөвдүгээрт Нехемиа буруу зүйлийг хэрхэн зөв тийш залахын тулд яах ёстойг хэлж өгчээ. “Бүгдээрээ энэ өрөө нэхэхээс тэднийг чөлөөлцгөөе. Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн талбай, чидуны цэцэрлэг болон байшингуудыг нь тэдэнд буцааж мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны, тосны өрийг бүү нэх гэж хэлэв.” (Нехемиа 5:10-11 -г хар)

Эцэст нь Нехемиа буруутай талуудад хариуцлага тооцсон. Тэд гэм буруугаа орхиж, гэмших болно гэж амласны дараа Нехемиа тэдний “амласан зүйлээ биелүүлнэ гэж тангараглаж буйг” сонсгохоор бусад хүмүүсийг бас дууддаг (Нехемиа 5:12-13).

Тэгэхэд тэд

—Бид үүнийг буцааж өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэн ёсоор хийнэ гэв. Тиймээс би тахилчдыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав.

Та ажлын газраа, салбартаа гэм нүгэл олж харж байна уу? Их Эзэн таныг Нехемиагийн шиг харанхуйг гэрэлд гаргахыг хүсэж байгаа эсэхийг асуугаарай.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоос

Нехемиа ном бидэнд ажил хөдөлмөрийн тал дээр тус болох олон цэц ухааныг агуулдаг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр ажил дээрээ хэрхэн тасралтгүй залбирах, ямар төрлийн ажил Бурханы ажил болох, хэрхэн Бурханд итгэмжтэйгээр ...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна