Төлөвлөгөөний мэдээлэл

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоосЗагвар

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоос

5-с 3 дахь өдөр

Нехемиа хүмүүсийг удирдан Иерусалимын хэрмийг сэргээн босгох явцдаа ихээхэн эсэргүүцэл, заналхийлэлтэй тулгарч байв (Нехемиа 4:7 харна уу). Нехемиа болон түүний хамтрагчид үүнд ямар хариу үйлдэл үзүүлсэн бол? Нехемиа 4-р бүлэгт “Харин бид өөрсдийн Бурханд залбирсан бөгөөд тэднээс болж бид тэдний эсрэг өдөр, шөнөгүй харуул гаргав.” гэсэн хариултыг өгдөг. Саяын хэсгээс “бөгөөд” гэдэг үгийг онцолно уу. Тэд залбираад зүгээр суугаад байсан юм биш. Тэд залбиралдаа итгэж байсан бөгөөд, ажлаа хийх, хэрмийг хамгаалах хүч чадлыг Бурхан өгсөн гэдэгт мөн итгэж байсан юм. Нехемиа номын эхний хэсгээс бид яг ижил үйл явдлыг харах боломжтой. Нехемиа хэдийгээр “...Бурханы ивээлт мутар миний дээр [Нехемиа дээр] байгаа” гэдгийг мэдэж байсан ч Иерусалим руу явах замыг нь хамгаалж өгөхийг Артаксеркс хаанаас гуйжээ (Нехемиа 2:7-9-ийг үзнэ үү).

“Бурханд найдаж байгаа цагт аян замд хааны харуул хамгаалалт хэрэггүй гэдэгт Нехемиа итгээгүй бололтой” хэмээн нэгэн Библийн тайлбар бичээч хэлсэн байх юм. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Бурханд итгэх эсвэл хэн нэгэнд итгэх гэдэг нь аль нэгийг нь л хийх ёстой зүйл биш юм. Ихэнхдээ бид өөрсдийн болон бусдын хийх зүйлсэд найдсанаар Бурханд итгэдэг гэдгээ харуулдаг. Илүү бодитоор тайлбарлая л даа. Танай компани удахгүй цомхотгол хийх гэж байна гэсэн цуурхал сонслоо гээд төсөөлөөд үз. Ямар ч байсан ажлаа үргэлжлүүлэхийн төлөө залбирч, юу ч тохиолдсон Бурхан таны хэрэгцээг хангана гэдэгт итгэнэ. Гэхдээ та ажил хайх чадвартаа, ажлын жагсаалт гаргадаг программистуудад, зөөврийн компьютероо үйлдвэрлэсэн компанидаа итгэх хэрэг гарна.

Теологич Жэй.Ай. Пакер "Христэд итгэгчдийн хэлэх үг "Ингээд орхи, Бурханд даатга" биш, харин "Бурханд итгэ, тэгээд цааш үргэлжлүүл" байх ёстой."гэж хэлжээ.

Өнөөдөр ажил дээр тань ямар бэрхшээл тулгараад байгаа вэ? Бурханд итгэж, энэ саадтай “нүүр туулахын” тулд өөрийнхөө болон бусдын хийх зүйлд итгэ.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоос

Нехемиа ном бидэнд ажил хөдөлмөрийн тал дээр тус болох олон цэц ухааныг агуулдаг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр ажил дээрээ хэрхэн тасралтгүй залбирах, ямар төрлийн ажил Бурханы ажил болох, хэрхэн Бурханд итгэмжтэйгээр ...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна