Төлөвлөгөөний мэдээлэл

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоосЗагвар

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоос

5-с 1 дахь өдөр

1 Тесалоник 5:17 дээр бидэнд “Тасралтгүй залбир” хэмээн тушаасан байдаг. Ажлаа цалгардуулалгүйгээр хэрхэн тасралтгүй залбирах вэ? Өнөөдрийн бидний унших Нехемиа номын 2 дугаар бүлэг энэ асуултад хариулахад маань тус болно. Эхлээд хам сэдвийг нь харцгаая.

Нехемиа цөлөгдөж очсон Еврей хүн байлаа. Персийн хаан Артаксерксийн аяга баригчаар итгэмжтэйгээр үйлчилж байсан Нехемиа (Нехемиа 1:11) нэгэн өдөр өөрийн эцэг өвгөдийг тавьсан газар болох Иерусалим хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байгааг сонсож гэнэ. (Нехемиа 2:3)

Нехемиагийн гуниг нүүрэн дээр нь ил байсанд Артаксеркс хаан түүнээс “Царай чинь юунд гунигтай байна вэ? гэж асуудаг. Нехемиа өөрийн гуниг зовлонгийн шалтгааныг өчихөд, хаан түүнээс Чи надаас юу гуймаар байна? гэж асуужээ. Тэр даруй Нехемиа “би тэнгэрийн Бурханд залбирсан… гэжээ. Нехемиа номд "...хаан тэдгээрийг надад соёрхов.” гэж бичигджээ.

Нехемиагийн залбирал 1-2 секундээс хэтрээгүй болов уу. Нүд ирмэхийн зуур энэ үйл явдал болоод өнгөрчээ. Нехемиа Бурханаас мэргэн ухаан болон тусламж гуйх хэрэгтэйг хүлээн зөвшөөрч Түүнээс гуйсан. Энэ нь тун энгийн залбирал байсан бөгөөд ийм залбирлыг та бид даруй хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Тасралтгүй залбир гэдэг нь ажлын газраа очоод ихэнх цагаа залбирч өнгөрүүлэхийг хэлэхгүй. Тэгвэл та тун удалгүй ажлаасаа халагдах болов уу. Харин бид яг Нехемиа шиг имэйл явуулахдаа, олны өмнө гарч ярихдаа, үйлчлүүлэгчтэй харилцахдаа гээд хэзээд Бурханаас мэргэн ухаан гуйн залбирч болно.

Алдарт номлогч Чарльз Спөржн нэгэн удаа ингэж хэлжээ: “Би 5 минутаас илүү залбирах нь тун ховор. Гэхдээ залбиралгүй 5 минутыг хэзээ ч өнгөрөөдөггүй” гэжээ. Энэ санааг л хэлээд байгаа юм. Та өнөөдрийн турш ажлаа хийхдээ Спөржн, Нехемиа нар шиг Их Эзэнд тасралтгүй, хоромхон зуурын залбирлуудаа өргөөрэй.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Ажлын талбар дахь мэргэн ухаан: Нехемиа номоос

Нехемиа ном бидэнд ажил хөдөлмөрийн тал дээр тус болох олон цэц ухааныг агуулдаг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр ажил дээрээ хэрхэн тасралтгүй залбирах, ямар төрлийн ажил Бурханы ажил болох, хэрхэн Бурханд итгэмжтэйгээр ...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна