Төлөвлөгөөний мэдээлэл

Эхлэлийн Шугам: Христ дэх Таны Шинэ АмьдралЗагвар

Эхлэлийн Шугам: Христ дэх Таны Шинэ Амьдрал

7-с 7 дахь өдөр

Сорилтыг даван туул

Анхаар:

“Есүс дөхөж ирээд тэдэнд, ‘Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.’” Матай 28:18-20

Гараандаа:

Бид бахархалтайгаар спортынхоо өмнөх амжилтуудыг эргэн дурсдаг. Гэхдээ аяллынхаа төгсгөлд эргэн харж, бидний амьдрал ямар нэгэн том зүйлд зориулагдаж буйг мэдсэнээр бүр ч илүү сэтгэл хангалуун байх болно.

Номлогчийн үгс 3: 11-т Бурхан “хүний зүрх сэтгэлд үүрд мөнхийг тавьсан” гэж байдаг. Бид агуу мөнхийн зорилго, хувь тавилангийн төлөө бүтээгдсэн ч, одоо бидний зорилго бол Есүстэй Түүний захирамжинд нэгдэх явдал юм.

Есүс бидний хүн нэг бүрийг агуу захирамжиндаа баатарлаг үүрэг гүйцэтгэхийг урьсан юм. Матай 28:18-20-д Есүсийн хэлсэн сүүлчийн үгсийг “Агуу Захирамж” хэмээн үргэлж нэрлэсэн байдаг. Есүс бидэнд бүх дэлхий даяар явж, дагалдагч нарыг бэлдэх даалгавар өгсөн.

Есүсийг дагадаг дасгалжуулагч, тамирчин бүхэн өвөрмөц түүхтэй; ижилхэн хоёр гэж байхгүй. Таны түүх хэн ч хүрч чадаагүй тэдгээр хүмүүст нөлөөлнө. Бусад тамирчин, дасгалжуулагчдын амьдралыг өөрчлөхөд Бурхан таныг ашиглах болно!

Хэрэв та туйлын адал явдалтай, насан туршийн амьдралынхаа боломжинд бэлэн байгаа бол Есүсийн Захирамжинд Түүнтэй нэгдэх урилгыг нь хүлээн ав. Та бэрхшээлийг даван туулах уу?

Яв:

1. Таны өнөөдрийг хүртэл хийсэн спортын хамгийн том амжилт юу вэ?

2. Бурханы Агуу Захирамжинд та ямар үүрэг гүйцэтгэх вэ?

3. Бурхан аль хэдийн таны түүхийг хэрхэн бичсэн бэ?

4. Бусдад нөлөөлөхийн тулд та өөрийнхөө түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Дасгал:

Исаиа 61:1-3

Еврей 12:1-3

1 Петр 3:13-15

Илүү цаг:

“Бурхан минь, Таны Агуу Захирамжинд тантай нэгдэх уриалгыг би хүлээн авч байна. Сайн Мэдээгээр нөлөөлөх миний замд тавигдсан тэдгээр дасгалжуулагч болон тамирчдыг олж харахад минь Та надад тусална уу. Есүсийн нэрээр залбирч байна, Амен."

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Эхлэлийн Шугам: Христ дэх Таны Шинэ Амьдрал

Итгэлийн аялал бүр эхний алхамаас эхэлнэ. Эхлэлийн шугам нь Есүс Христтэй харилцах харилцааныхаа эхний алхамыг хийх бэлтгэлтэй тамирчин, дасгалжуулагч, шинэ итгэгчдэд зориулагдсан болно. Энэхүү 7 өдрийн унших төлөвлөгөө ...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна