Төлөвлөгөөний мэдээлэл

Эхлэлийн Шугам: Христ дэх Таны Шинэ АмьдралЗагвар

Эхлэлийн Шугам: Христ дэх Таны Шинэ Амьдрал

7-с 5 дахь өдөр

Ялагчийн зүрх сэтгэл

Анхаар:

“Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.” 1 Петр 5:8

Гараандаа:

Бидний ихэнх нь дотоод сэтгэлийнхээ гүнээс урган гарч буй сорилт, адал явдал, ялалтын төлөөх өрсөлдөгчид болж төрсөн мэт санагддаг. Өрсөлдөгчийн хувьд, бид өрсөлдөгчөө ялахын тулд цус, хөлс ба нулимсаа өгөхөд бэлэн байна.

Тэмцээн бол, сүнслэг ертөнц дэх хоёр эсрэг талынхны, шагнал хүртэхийн төлөө хүчтэй тэмцэж буй тоддүр төрхийг гаргаж өгдөг. Бурханы арми ба Сатаны хүчнүүд сайн ба муу нь таны үнэнч байдал, зүрх сэтгэлийн төлөө тэмцэж байна. Бурханд үнэ цэнэтэй учраас та бол шагнал юм.

Уруу таталтаас ба бидэнд олгогдсон эрх чөлөөгөө хадгалахын тулд тэмцэх тэмцлээс хэзээ нэгэн цагт бид чөлөөлөгдөнө гэж та боддог уу? Бурхан Есүсийн үхэл ба амилалтаар дамжуулан Сатаны хувь заяаг аль хэдийн битүүмжилсэн байсан ч гэсэн, Сатан биднийг зайлуулахын тулд хууран мэхлэх үндсэн тактикаа ашиглан "гэтэн явдаг" гэсэн байна! (1 Петр 5: 8) Тэрээр Бурхан сайн биш гэдэгт биднийг итгүүлэхийг хичээдэг, бүх үйл явдлын ирээдүйг мушгин гуйвуулж, бидний амьдралд зовлон шаналал, сүйрэл авчирдаг, эцэст нь биднийг бүрэн устгахаар ажилладаг. Ёрын нэгэн ба түүний чөтгөрүүд нь харгис хэрцгий бөгөөд зорилготой гэдгийг Библид тодорхой бичсэн байдаг.

Дайсны дайралтаас хамгаалахын тулд бидэнд хүчтэй тоглоомын төлөвлөгөө, хүчтэй хамгаалалт, хүчтэй довтолгоо хэрэгтэй.

Стратеги 1: ХҮЧТЭЙ ТОГЛООМЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Бурханы үгийг уншиж, залбирч, өөрийгөө хүмүүжүүлж, өөрсдийгөө хариуцах Христэд итгэгчидээр хүрээлүүлж, уруу таталтыг тэсвэрлэх оюун ухаан, зүрх сэтгэлээ бэлтгэ.

Стратеги 2: ХҮЧТЭЙ ДАЙРАЛТ/ДОВТОЛГОО/

Заримдаа уруу татлагагүй байна гэж байдаггүй. Болгоомжтой байгаарай. Уруу таталтанд өртөхдөө аль болох хурдан эсрэг чиглэлд гараарай!

Стратеги 3: ХҮЧТЭЙ ХАМГААЛАЛТ

Бие биенээ босгодог хүмүүсийн багт агуу хүч байдаг. Дайсан биднийг тусгаарлаж, гаргаж авахаас өөр илүү зүйлийг хүсэхгүй байна! Чамайг сонсож, чиний төлөө залбирч, зөв зөвлөгөө өгөх бусад итгэгчдээр тойрон хүрээлүүлэхнь уруу таталтаас хамгаалах хамгийн сайн хамгаалалт юм.

Бурхан биднийг бэрхшээлийг бие даан даван туулахыг хэзээ ч хүсээгүй. Тэрээр биднийг зэрэгцэн явж, хамтад нь аялуулахаар бүтээсэн ажээ. Бусадтай харилцан хариуцлагатай байж, дайснаа өдөр бүр буулгаж ав!

Яв:

1. Таныг буулгахыг хүсч байгаа хэрцгий өрсөлдөгчийн эсрэг тоглолт эсвэл тэмцээнд хэрхэн бэлдэх вэ? Ялалт байгуулахын тулд өөрийгөө зоригжуулахад юу нөлөөлж байна вэ?

2. Бидний үл үзэгдэгч дайсан хэн бэ, тэр бидний амьдрал ба харилцаанд юу хийхийг санаархдаг вэ?

3. Бид зүрх сэтгэл, оюун ухаанаа Сатаны мэхлэлтээс хамгаалах ямар арга замууд байна вэ?

Дасгал:

Ефес 6:10-12

1 Коринт 10:12-13

Илүү цаг:

“Бурхан минь, дайсны эсрэг хүчтэй зогсож, өдөр бүр надад хариуцлага тооцох гайхалтай итгэгчид бүхий багаар өөрийгөө хүрээлүүлэхэд надад туслаач. Есүсийн нэрээр би залбирч байна, Амен."

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Эхлэлийн Шугам: Христ дэх Таны Шинэ Амьдрал

Итгэлийн аялал бүр эхний алхамаас эхэлнэ. Эхлэлийн шугам нь Есүс Христтэй харилцах харилцааныхаа эхний алхамыг хийх бэлтгэлтэй тамирчин, дасгалжуулагч, шинэ итгэгчдэд зориулагдсан болно. Энэхүү 7 өдрийн унших төлөвлөгөө ...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна