Төлөвлөгөөний мэдээлэл

Эхлэлийн Шугам: Христ дэх Таны Шинэ АмьдралЗагвар

Эхлэлийн Шугам: Христ дэх Таны Шинэ Амьдрал

7-с 1 дахь өдөр

Том Ялалт

Анхаар:

“Гэвч биднийг хайрласан аугаа хайраараа өршөөлөөр баян Бурхан маань алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Энэ бол зөвхөн Бурханы нигүүслээр та нар аврагдсан билээ!" Ефес 2:4-5

Гараандаа:

Дасгалжуулагч, тамирчдын хувьд бид хүчтэй өрсөлдөх эрмэлзэлтэй байж, бид багаа бүрдүүлэхийг чармайдаг ч, хувийн дээд амжилтаа тогтоох эсвэл аварга шалгаруулах тэмцээнд ялах эрмэлзэлтэй байдаг. Өрсөлдөх чадвар нь бидний ДНХ-д холбогдсон юм шиг санагддаг, яагаад гэвэл энэ нь үнэхээр тийм юм!

Бурхан биднийг Өөртэйгөө ойртуулахын тулд өрсөлдөөнийг ашигладаг. Бид спортдоо шилдэг нь байхаар ажиллахад, аажимдаа цом, медаль, алга ташилт, өндөр цалинтай гэрээнээс жинхэнэ сэтгэл ханамж ирэхгүйг бид ойлгодог. Есүс доторх шинэ амьдралыг нээх гэж яарахтай эн тэнцэхүйц ямар ч амжилт, шагнал гэж байхгүй.

Ефес 2: 1-9 –д дэлхий дээр олж авсан шагналууд ба бидний авралын бидэнд өгсөн Бурхан ба Аврагчтай хувьчлан харилцаххамгийн дээд шагналуудын хооронд гурван том ялгаа байгааг онцлон тэмдэглэжээ.

Ялгаа 1: Аврал нь зөвхөн бидний төлөөх БУРХАНЫ ТУЙЛЫН ИХ хайр дээр суурилдаг. (Эф. 2: 1-4)

Спортын амжилтаас ялгаатай нь бид аврагдах эрхийг өөрсдөө олж аваагүй. Бид Түүний стандарт: төгс төгөлдөр байдалд хэзээ ч хүрэхгүй. Гэвч Бурхан бидэнтэй үүрд хамт байх арга замыг бий болгожээ.

Ялгаа 2: Бид НИГҮҮСЭЛ-ээр аврагдсан. (Эф. 2: 5-7).

Түүний тааллыг хүртэх зохисгүй бидний төлөө Тэрээр нигүүслээ үзүүлжээ. Ийнхүү Есүсийг Чөлөөлөгч, Аврагч болгон хүлээн авах хүсэлтэй хүмүүст Тэрээр нигүүлслээ санал болгосоор л байдаг.

Ялгаа 3: Бид ИТГЭЛЭЭР аврагдсан (Эф. 2: 8-9).

Бурхан биднийг шүүлтээс авраад зогсдоггүй. Тэрээр мөн бидэнд өөрийн багт байр суурийг олгож, Өөрийн хаант улс дахь "хэмжээлшгүй их баялаг" -аар элбэг дэлбэг байлгадаг.

Есүс бидний нүглийн төлөө нас барахад Бурхан Том Ялалт-г байгуулав. Есүс доторх таны шинэ амьдралд онцгой өвөрмөц уралдаан, үүрэгийгБурхан танд бэлджээ. Түүний танд зориулж гаргасан уралдаанд өөрт байгаа бүхнээ өгөхөд та бэлэн байна уу?

Яв:

1.Таныг өрсөлдөхөд түлхэж өгдөг зүйлс юу вэ?

2. Бурханы гайхалтай авралын бэлгийг хүлээн авахаар сонгосоноор таны Есүс доторх амьдрал хэрхэн өөрчилсөн бэ?

Дасгал:

Ефес 2:1-9

1 Коринт 9:24-27

Илүү Цаг:

“Бурхан минь, надад зориулж буй том ялалтын талаарх зөн харааг надад өгөөч. Итгэлдээ урам зоригтой байж, уралдаандаа сайн гүйхэд минь надад тусална уу. Есүсийн нэрээр залбирч байна, амен. "

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Эхлэлийн Шугам: Христ дэх Таны Шинэ Амьдрал

Итгэлийн аялал бүр эхний алхамаас эхэлнэ. Эхлэлийн шугам нь Есүс Христтэй харилцах харилцааныхаа эхний алхамыг хийх бэлтгэлтэй тамирчин, дасгалжуулагч, шинэ итгэгчдэд зориулагдсан болно. Энэхүү 7 өдрийн унших төлөвлөгөө ...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна