Рут 2

2
Рут Боазтай уулзав
1Наомид нөхрийнх нь хамаатан болох баян, нэр хүндтэй хүн байжээ. Тэр хүн Елимелехийн ургийнх бөгөөд нэрийг нь Боаз гэдэг байв. 2Моаб эмэгтэй Рут, Наомид
—Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүү түүе гэхэд тэр түүнд
—Охин минь, яв! гэв.#Лев 19:9–10; Дх 24:19 3Тэр, талбайд явж очоод, тариа хадагчдын араас явж хаягдал тариан түрүүг цуглуулж авав. Тэрээр Елимелехийн ургийн Боазын тариан талбайн хэсэг дээр санаандгүй ирчихсэн байв. 4Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад
—ЭЗЭН та нартай хамт байх болтугай гэхэд тэд
—ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав. 5Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцдаа
—Тэр хэний бүсгүй вэ? гэв. 6Тариа хадагчдыг хариуцсан зарц
—Тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн моаб эмэгтэй юм. 7Тэр эмэгтэй “Тариа хадагчдын араас, юүжилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч” гэсэн. Тэгээд тэр ирж, өглөөнөөс одоо хүртэл энд байна. Тэр гэрт түр зуур л сууж байгаа гэв. 8Тэгээд Боаз Рутад
—Охин минь, намайг сонс. Түрүү түүх гэж өөр тариан талбайд очих хэрэггүй. Эндээс бүү яв. Харин эндээ миний шивэгчингүүдийг түш. 9Чи тэдний хадах талбайг харж, цуглуулагчдын араас яв. Чамд хүрч болохгүй гэж би зарц нартаа тушаасан. Чи ундаасахаараа усны сав уруу очиж зарц нарын утгаснаас уу! гэв. 10Тэр эмэгтэй нүүрээ газар унан мөргөж
—Би гаднын хүн атал яагаад таны нүдэнд тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв. 11Боаз түүнд
—Нөхрийгөө өөд болсны дараа хадам эхдээ чиний хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг эхээ болон төрөл садангийнхаа нутгийг орхин, таньж мэдэхгүй ард түмэн уруу явсан тухай чинь надад бүрэн мэдэгдсэн. 12ЭЗЭН чиний энэ ачит үйлийг сайнаар хариулах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг! Түүний далбаан дор хоргодох газар хайн иржээ чи гэж хариулав. 13Тэгэхэд тэр
—Таны шивэгчингүүдийн нэгтэй нь ч эн зэрэгцэхгүй билээ би. Гэвч таны нүднээ би тааллыг тань олсоор байг, эзэн минь. Та намайг тайтгаруулж, шивэгчин миний зүрх сэтгэлд ярилаа#2:13 эсвэл Та үнэхээр сайхан сэтгэлтэй юм эсвэл сайхан сэтгэлээр надад хандаач! гэж хэлэв. 14Хоолны цаг болоход Боаз түүнд
—Нааш ойрт, талхнаас ид, хугалж авсан талхаа цуунд дүр гэсэнд тэр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан тариа хүртэл өгсөнд тэр идэж цадаад, бас заримыг нь үлдээв. 15Түүнийг түрүү түүж цуглуулахаар босоход Боаз зарц нартаа тушаан
—Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Та нар түүнд мууг бүү үйлд! 16Харин ч тариа багцлахдаа түүнд зориулан зориуд хэсэг түрүүг хэсэгчлэн үлдээж, түүнд түүлгэхээр орхи! Түүнийг бүү зэмлэ гэв. 17Ингээд үдэш болтол тариан талбайд тэр түрүү түүгээд түүсэн тариагаа цохиход нэг ефа арвай болов. 18Тэр үүнийгээ авч, хот уруу явж очиход хадам эх нь түүний цуглуулсныг харав. Цадталаа идээд үлдээж хадгалсан өнөөх зүйлээ тэр бас гаргаж хадам эхдээ өгөв. 19Хадам эх нь түүнд
—Чи өнөөдөр хаанаас түүв? Чи хаана ажилласан бэ? Чамайг харж үзсэн тэр хүн ерөөгдөх болтугай гэв. Ингээд тэр хэнийх дээр ажилласан тухайгаа хадам эхдээ сонордуулан
—Өнөөдөр хамт ажилласан тэр хүний нэрийг Боаз гэдэг хэмээн ярьтал, 20Наоми бэрдээ
—ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсоодоггүй ЭЗЭН билээ гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин
—Тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэр л бидний өвийг хойчдоо золин авах эрх бүхий нэгэн юм гэв.#Лев 25:25 21Тэгтэл моаб эмэгтэй Рут
—Тэр хүн бас “Миний зарц нар бүх ургацыг минь хурааж дуусах хүртэл чи тэднийг түш” гэж надад хэлсэн гэв. 22Наоми өөрийн бэр Рутад
—Охин минь, тэр хүний шивэгчингүүдтэй гарах нь дээр шүү. Эс тэгвээс өөр тариан талбайд хүмүүс чамд халдах вий дээ гэв. 23Тийнхүү тэрээр арвай бас буудай хураалт дуустал хаягдал түрүү түүхээр Боазын шивэгчингүүдэд ойр байж тэднийг түшсэн бөгөөд хадам эхтэйгээ тэрээр хамт амьдран суув.

Одоогоор Сонгогдсон:

Рут 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна