Дуулал 2

2
Хааны ялалт
1Үндэстнүүд юунд үймэлдэнэ?
Ард түмнүүд дэмий юунд хуйвалдана?#Үйл 4:25–26
2ЭЗЭН ба Түүний
Тослогдсон Нэгэнийг
эсэргүүцэн
Газар дэлхийн хаад сууцгааж,
Захирагчид хоорондоо зөвлөлдөж, хэлэхдээ,
3“Бид тэдний гинжийг тасалж,
Хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая!” гэх боловч
4Тэнгэрт залрагч инээж байна,
Тэднийг Эзэн тохуурхаж байна.
5Тэгээд Тэрээр тэдэнд
Уур юугаараа айлдаж,
Хилэн юугаараа айлган,
6“Би ариун уул Сиондоо
Өөрийн хааныг өргөмжилсөн” гэлээ.
7Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана.
Тэр Надад хэлэхдээ
«Чи Миний Хүү,
Өнөөдөр Би Чамайг төрүүлэв.#Үйл 13:33; Евр 1:5, 5:5
8Надаас гуй! Би үндэстнүүдийг
Чиний өв болгон,
Дэлхийн хязгааруудыг ч
Чиний эзэмшил болгон өгнө.
9Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж,
Шавар сав шиг бутлах болно» гэсэн.#Илч 2:26–27, 12:5, 19:15
10Тиймээс хаад аа, ухаалаг бай.
Иймээс дэлхийн шүүгчид ээ, сургамж ав.
11Эмээн ЭЗЭНд үйлчилж,
Сүрдэн баясагтун.
12Хүүг үнс, эс тэгвээс Тэр уурлаж,
Та нар замдаа сүйрэх болно.
Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм.
Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!#2:12 ЭНО-д Түүний өлмийг чичрэн үнсэгтүн эсвэл Хүүг чичрэн үнсэгтүн. Еврейд энэ тодорхой бус.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна