Хүү минь, мэргэн ухааныг минь анхаарч, Ухаан бодролд минь чих тавигтун. Ингэвээс хянамгай чанарыг сахиж, Мэдлэгийг уруулдаа нөөцөлнө. Садар эмийн уруул нь зөгийн бал дуслуулж Тосноос ч илүү зөөлөн ярьдаг ч Хожим тэр нь шарилж мэт гашуун агаад Хоёр талдаа иртэй илд мэт хурц ажгуу. Тэр эмийн хөл үхэл уруу уруудна Түүний алхаа нь Үхэгсдийн оронд аваачна. Тэрээр амийн жимийг бодож эс цэгнэнэ Түүний зам мурийжээ, тэр эс мэднэ. Иймд хөвгүүд минь, намайг сонс, Амнаас минь гарах үгнээс бүү зөр. Тэр эмээс явах замаа хол байлга. Гэрийнх нь үүдээр ч ойрхон бүү яв.
Сургаалт үгс 5 унших
Сонсох Сургаалт үгс 5
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Сургаалт үгс 5:1-8
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд