Филиппой 4

4
1Тиймд миний баяр хөөр ба титэм, мөн миний хүсэн тэмүүлэх хайрт ах дүү нар минь, Эзэн дотор баттай зогсогтун.
Уриалга
2Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юодиаг ятгая, мөн Сунтухег ятгая. 3Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайнмэдээний төлөө надтай болон Клем, бусад хамтран зүтгэгчдийн минь хамт тэмцсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий. 4Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! 5Та нарын тэвчээр бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна. 6Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. 7Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. 8Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа. 9Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.
Филиппойчуудын бэлэгт талархсан нь
10Эцэст нь миний төлөө санаа тавих чинь сэргэсэнд би Эзэнд маш их баярлаж байна. Үнэндээ та нар санаа тавьж байсан боловч үзүүлэх боломж нь байсангүй. 11Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм. 12Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх, дутагдахын аль алины нууцад би суралцсан. 13Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна. 14Гэсэн ч та нар зовлонгоос минь хуваалцахдаа сайн байсан. 15Сайнмэдээний анхан үед, намайг Македониос явсны дараа авах өгөхийн хэрэгт ганцхан та нараас өөр нэг ч чуулган оролцоогүйг филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа.#2Ко 11:9 16Тесалоникт ч хүртэл та нар нэгээс илүү удаа надад хэрэгтэй юмыг маань илгээсэн.#Үйл 17:1 17Би бэлгийг нь эрж байгаа юм биш, харин та нарын үнэлгээнд нэмэгдэж буй үр ашгийг эрж байна. 18Гэвч би бүгдийг хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын юмсыг хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг чинь Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.#Гэт 29:18 19Миний Бурхан алдар дахь баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана. 20Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
Төгсгөлийн мэндчилгээ
21Христ Есүс доторх ариун хүмүүст бүгдэд нь мэнд хүргээрэй. Надтай хамт байгаа бүх ах дүү нар та нарт мэнд хүргэж байна. 22Бүх ариун хүн, ялангуяа Цезарийн гэрийнхэн та нарт мэнд хүргэж байна. 23Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.

Одоогоор Сонгогдсон:

Филиппой 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна