Тооллого 7

7
Удирдагчдын өргөл
1Мосе асрыг босгож дуусаад, түүнийг тослон, түүнийг ариусгаж мөн бүх хэрэгсэл, тахилын ширээ болон бүх сав суулгыг нь бас тосолж, ариусгасан тэр өдөр 2Израилийн удирдагчид, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд тахил өргөв. (Тэд овгийн удирдагчид байсан бөгөөд тоолуулсан хүмүүсийг тэргүүлж байлаа). 3Тэд өөрсдийн тахилыг буюу хоёр удирдагчийн дунд нэг хөсөг тэрэг, хүн тусбүрд нэг үхэр, нийтдээ зургаан хөсөг тэрэг, арван хоёр үхэр зэргийг ЭЗЭНий өмнө авчирч, асарт дөхүүлэв. 4Тэгтэл ЭЗЭН, Мосетэй ярин
5Уулзалтын майхны үйлчлэлд хэрэглэхийн тулд тэднээс үүнийг хүлээн ав. Тэдгээрийг чи левичүүдэд, үйлчлэлийнх нь дагуу хүн бүрд өгөгтүн гэж айлдлаа. 6Мосе тэрэг болон үхрүүдийг авч, левичүүдэд өгөв. 7Гершоны хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу тэрээр хоёр тэрэг, дөрвөн үхрийг өгсөн бөгөөд 8Мерарийн хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу дөрвөн тэрэг, найман үхрийг өгчээ. Тэд тахилч Аароны хүү Итамарын удирдлага дор байлаа. 9Харин Кохатын хөвгүүдийн үйлчлэл нь мөрөн дээрээ ариун зүйлсийг үүрч явах үйлчлэл тул тэр тэдэнд юу ч өгсөнгүй.
10Тахилын ширээг тосолсон өдөр удирдагчид үүнд зориулалтаа авчрав. Тийнхүү удирдагчид тахилын ширээний өмнө өргөлүүдээ барилаа. 11ЭЗЭН, Мосед
—Тахилын ширээний зориулалтад өдөр бүр нэг нэг удирдагч өргөлөө авчраг гэв.
12Анхны өдөр өргөлөө авчирсан нэгэн нь Иуда овгийн Амминадабын хүү Нахшон байв. 13Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 14Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 15шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 16нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 17эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Амминадабын хүү Нахшоны өргөл энэ юм.
18Хоёр дахь өдөр нь Иссахарын удирдагч Зуарын хүү Нетанел өргөв. 19Өргөсөн өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 20Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 21шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 22нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 23эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Зуарын хүү Нетанелын өргөл энэ юм.
24Гурав дахь өдөр нь Зебулуны хөвгүүдийн удирдагч Хелоны хүү Елиаб байв. 25Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 26Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 27шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 28нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 29эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Хелоны хүү Елиабын өргөл энэ юм.
30Дөрөв дэх өдөр нь Реубений хөвгүүдийн удирдагч, Шедеурын хүү Елизур байв. 31Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 32Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 33шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 34нүглийн тахилд ямаан сүргийн нэг ухна, 35эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Шедеурын хүү Елизурын өргөл энэ юм.
36Тав дахь өдөр нь Симеоны хөвгүүдийн удирдагч, Зуришаддаин хүү Шелумиел байв. 37Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 38Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 39шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 40нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 41эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Зуришаддаин хүү Шелумиелийн өргөл энэ юм.
42Зургаа дахь өдөр нь Гадын хөвгүүдийн удирдагч, Деуелийн хүү Елиасаф байв. 43Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 44Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 45шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 46нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 47эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Деуелийн хүү Елиасафын өргөл энэ юм.
48Долоо дахь өдөр нь Ефраимын хөвгүүдийн удирдагч, Аммихудын хүү Елишама байв. 49Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 50Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 51шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 52нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 53эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Аммихудын хүү Елишамагийн өргөл энэ юм.
54Найм дахь өдөр нь Манассегийн хөвгүүдийн удирдагч, Педахзурын хүү Гамалиел байв. 55Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 56Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 57шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 58нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 59эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Педахзурын хүү Гамалиелын өргөл энэ юм.
60Ес дэх өдөр нь Бениамины хөвгүүдийн удирдагч, Гидеоны хүү Абидан байв. 61Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 62Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 63шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, 64нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 65эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Гидеоны хүү Абиданы өргөл энэ юм.
66Арав дахь өдөр нь Даны хөвгүүдийн удирдагч, Аммишаддаин хүү Ахиезер байжээ. 67Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 68Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 69шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хонь, нэг эр хурга, 70нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 71эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Аммишаддаин хүү Ахиезерийн өргөл энэ юм.
72Арван нэг дэх өдөр нь Ашерын хөвгүүдийн удирдагч, Охраны хүү Пагиел болой. 73Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 74Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 75шатаалт тахилд нэг үхэр, нэг хонь, нэг эр хурга, 76нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 77эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Охраны хүү Пагиелын өргөл энэ юм.
78Арван хоёр дахь өдөр нь Нафталийн хөвгүүдийн удирдагч, Енаны хүү Ахира байв. 79Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. 80Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, 81шатаалт тахилд нэг үхэр, нэг хонь, нэг эр хурга, 82нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухна, 83эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Енаны хүү Ахирагийн өргөл энэ юм.
84Энэ нь тахилын ширээг тосолсон өдөр Израилийн удирдагчдаас үүнд өргөсөн зориулалт байлаа. Үүнд: арван хоёр мөнгөн таваг, арван хоёр мөнгөн аяга, арван хоёр алтан бойпор, 85мөнгөн таваг бүр нэг зуун гучин шекел бөгөөд аяга бүр далан шекел байв. Бүх мөнгөн хэрэгсэл нь ариун газрын шекелээр хоёр мянга дөрвөн зуу байлаа. 86Утлагат тахилаар дүүрэн, арван хоёр алтан бойпор ариун газрын шекелээр тусбүр арван шекел бөгөөд бойпруудын бүх алт нь зуун хорин шекел байлаа. 87Шатаалт тахилд зориулсан бүх үхэр нь арван хоёр бух, арван хоёр хуц, арван хоёр эр хурга идээн өргөлүүдийнхээ хамт мөн нүглийн тахилд арван хоёр ухна, 88эвийн тахилын нядлах тахилд зориулсан бүх үхэр нь хорин дөрвөн бух бөгөөд жаран хуц, жаран ухна, жаран эр хурга байлаа. Энэ нь тахилын ширээг тосолсны дараа үүнд өргөсөн зориулалт байв.
89Мосе Түүнтэй ярихаар уулзалтын майханд ороход гэрчлэлийн авдар дээр байсан хэлтрүүлгийн таг дээгүүрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 7: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна