Иохан 14

14
Эцэгт хүрэх зам Есүс
1Зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ,#14:1 эсвэл Чи Бурханд итгэ. мөн Надад итгэ. 2Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна.#14:2 эсвэл хэрэв тийм биш байсан бол Би та нарт орон байр бэлдэхээр явна гэж хэлэх байсан гэж үү? 3Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. 4[Миний] явах газрын замыг та нар мэднэ гэж айлдав. 5Томас Түүнд
—Эзэн, Таны хаашаа явахыг бид мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд 6Есүс
—Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. 7Та нар Намайг мэдсэн бол Эцэгийг минь ч мөн мэдэх болно.#14:7 эсвэл Намайг мэдэж байгаа та нар Эцэгийг минь ч мөн мэдэх болно. ЗБ-т Хэрэв намайг мэдсэнсэн бол Эцэгийг минь ч бас мэдэх байсан. Одооноос эхлэн та нар Түүнийг мэддэг болов. Мөн Түүнийг харсан гэв. 8Филип Түүнд
—Эзэн, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв. 9Есүс
—Би та нартай хамт ийм удаан байхад чи Намайг таньж мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан нь Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ? 10Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг Би Өөрөөсөө хэлээгүй. Харин Миний дотор оршигч Эцэг үйлсээ хийж байгаа юм. 11Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир Надад итгэгтүн. 12Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг нь Миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Учир нь Би Эцэгтээ очно. 13Та нар нэрээр минь юу ч гуйсан, Эцэг Хүүгээр алдаршуулагдахын тулд Би түүнийг үйлдэнэ. 14Та нар нэрээр минь юм гуйвал Би түүнийг чинь үйлдэнэ.
Ариун Сүнсийг амласан нь
15Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь. 16Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. 17Тэр бол үнэний Сүнс бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх#14:17 ЗБ-т байгаа тул тул та нар Түүнийг мэднэ. 18Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ. 19Жаахан байзнаад ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Учир нь Би амьд байдаг агаад та нар амьдрах болно. 20Би Эцэг дотроо, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно. 21Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ. 22Иудас (Искариотын биш) Түүнд
—Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэхэд 23Есүс
—Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн уруу очиж түүнтэй амьдарна. 24Намайг эс хайрлагч нь үгийг минь сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ. 25Би та нартай хамт байхдаа үүнийг хэллээ. 26Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно. 27Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ. 28“Би яваад, та нар уруу ирнэ” гэж хэлснийг минь та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлахсан. Учир нь Эцэг Надаас илүү аугаа юм. 29Болох үед нь та нарыг итгүүлэхийн тулд болохоос нь өмнө үүнийг та нарт Би одоо хэллээ. 30Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй.#14:30 эсвэл Түүнд Надаас дээгүүр юу ч үгүй 31Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ. Босоцгоо, эндээс явцгаая.

Одоогоор Сонгогдсон:

Иохан 14: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна