Эхлэл 12

12
Абрамыг дуудав
1Тэгээд ЭЗЭН, Абрамд айлдахдаа:
—Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд Миний харуулах нутаг уруу явагтун. #Үйл 7:2–3; Евр 11:8 2Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай! 3Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно гэв.#Гал 3:8
4Тэгээд Абрам, ЭЗЭНий хэлсэн ёсоор гарч явжээ. Лот хамт явав. Абрам Харанаас хөдөлсөн тэр үед далан таван настай байлаа. 5Абрам эхнэр Сараи, дүүгийнхээ хүү Лот болон Харанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад тэд Канаан нутгийг зорин хөдөлжээ. Тэгээд тэд Канаан нутагт орж ирэв. 6Абрам тэр нутгийг туулан, Шехемд байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газар нутагт байжээ. 7ЭЗЭН, Абрамд үзэгдэн
—Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.#Үйл 7:5; Гал 3:16 8Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, майхнаа босгожээ. Бетел баруунтаад нь, Аи зүүнтээд нь байв. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав. 9Тэгээд Абрам цааш хөдөлж улмаар Негев тийш оджээ.
Абрам Сараи хоёр Египетэд
10Тэр газарт нь ган гачиг болов. Абрам Египетэд цагаачлахаар уруудан явлаа. Учир нь тэр нутаг нь маш их ган гачигтай байв. 11Тэрээр Египетэд ойртож ирэх үедээ эхнэр Сараидаа
—Үзэгдэх төрх чинь үзэсгэлэнтэй эмэгтэй гэдгийг би сайн мэдэж байна. 12Чамайг харсан египетчүүд “Эхнэр нь юм байна” гэж хэлээд намайг алж, чамайг амьд үлдээнэ. 13Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлээч. Тэгвэл чи надад өлзий болж чиний ачаар би амь мэнд үлдэнэ гэв.#Эх 20:2, 26:7 14Абрамыг Египетэд хүрч ирэхэд египетчүүд эмэгтэйг нь маш үзэсгэлэнтэй болохыг харжээ. 15Фараоны түшмэд ч түүнийг хараад Фараонд магтсанд тэр бүсгүйг Фараоны ордонд хүргэжээ. 16Фараон тэр бүсгүйн төлөө Абрамд бог мал, үхэр, эр эм илжиг, боол, шивэгчин, тэмээ өгч, түүнийг сайхан байлгав.
17Абрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхнийг ЭЗЭН хүндээр цохив. 18Тэгэхэд Абрамыг Фараон дуудаж
—Чи яаж байгаа юм бэ? Чи юунд түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ? 19Чи түүнийг миний дүү охин гэж юунд хэлсэн юм бэ? Тиймээс түүнийг би эхнэрээ болгож авсан юм. Эхнэр чинь энэ байна, одоо түүнийгээ аваад яв гэв. 20Фараон энэ тухай хүмүүстээ тушаасанд тэд Абрамыг эхнэртэй нь, хамаг эд юмстай нь явуулав.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 12: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна