1Шастир 24

24
Тахилчдын хэсгүүд
1Аароны хөвгүүдийн хэсгүүд Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар байв. 2Гэвч Надаб, Абиху нар эцгээсээ өмнө өөд болсон ба тэд хөвгүүдгүй байв. Тиймээс Елеазар, Итамар нар тахилчид болов.#Лев 10:1–2 3Давид тэднийг Елеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нарын хамт хариуцаж буй албын дагуу үйлчлэлд нь хуваажээ. 4Елеазарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүн эр байсан тул тэднийг тийнхүү хуваарилав. Елеазарын удмынхны эцгийн гэрт арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгийн гэрт найман тэргүүн байв. 5Бурханы өмнө, ариун газарт Итамарын хөвгүүд болон Елеазарын хөвгүүд тэргүүн байсан учир тэднийг шавгаар тус тус хуваав. 6Левичүүдээс гаралтай Нетанелын хүү, гүүш Шемаиа тэднийг хаан, ноёд, тахилч Задок, Абиатарын хүү Ахимелех, тахилч болон левичүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүдийн өмнө тэмдэглэсэн билээ. Елеазарынхаас нэг эцгийн бүл, Итамарынхаас нэг эцгийн бүлийг ээлжлэн авчээ. 7Эхний шавга Иехоиарибт бууж, хоёрдугаарх нь Иедаиа, 8гуравдугаарх нь Харим, дөрөвдүгээрх нь Сеорим, 9тавдугаарх нь Малхиа, зургадугаарх нь Миамин, 10долдугаарх нь Хаккоз, наймдугаарх нь Абиа, 11есдүгээрх нь Иешуа, аравдугаарх нь Шеканиа, 12арван нэгдүгээрх нь Елиашиб, арван хоёрдугаарх нь Иаким, 13арван гуравдугаарх нь Хуппа, арван дөрөвдүгээрх нь Иешебеаб, 14арван тавдугаарх нь Билга, арван зургадугаарх нь Иммер, 15арван долдугаарх нь Хезир, арван наймдугаарх нь Хаппиззез, 16арван есдүгээрх нь Петахиа, хорьдугаарх нь Иехезкел, 17хорин нэгдүгээрх нь Иахин, хорин хоёрдугаарх нь Гамул, 18хорин гуравдугаарх нь Делаиа, хорин дөрөвдүгээрх нь Маазиад буув. 19Өвөг эцэг Ааронд нь Израилийн Бурхан ЭЗЭНий тушаасан ёсоор, Ааронаар дамжуулан тэдэнд өгөгдсөн зааврын дагуу ЭЗЭНий өргөө дотор ороход тэдний үйлчлэлийн албан тушаал ийм байв.
Бусад левичүүд
20Левийн бусад хөвгүүд нь Амрамын хөвгүүдээс Шубаел, Шубаелын хөвгүүдээс Иедеиа байв. 21Рехабиагаас Рехабиагийн хөвгүүдээс Ишшиа ууган нь болой. 22Изхарчуудаас Шеломот, Шеломотын хөвгүүдээс Иахат байв. 23Хеброны хөвгүүдээс Иериа ууган нь, хоёрдугаарх нь Амариа, гуравдугаарх нь Иахазиел, дөрөвдүгээрх нь Иекамеам юм. 24Уззиелийн хөвгүүдээс Мика, Микагийн хөвгүүдээс Шамир болой. 25Микагийн дүү Ишшиа, Ишшиагийн хөвгүүдээс Зехариа байв.
26Мерарийн хөвгүүдээс Махли, Муши нар болой. Иазиагийн хөвгүүдээс Бено байв. 27Мерарийн хөвгүүдээс, Иазиагаар Бено, Шохам, Заккур, Ибри нар байв. 28Махлигаар Елеазар бөгөөд тэрээр хөвгүүдгүй байв. 29Кишээс, Кишийн хөвгүүд Иерахмеел байв. 30Мушийн хөвгүүдээс Махли, Едер, Иеримот нар байв. Эд эцгийнхээ гэрийн дагуу Левийн хөвгүүд болой. 31Эд ч бас Давид хаан, Задок, Ахимелех, тахилч болон левичүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүдийн өмнө өөрсдийн ах дүүс, Аароны хөвгүүдийн нэгэн адил буюу эцгийн бүлийн тэргүүн ч бай, дүү нь ч бай бүгд адил шавга хаяжээ.

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна