YouVersion Logo
Search Icon

Иохан 2

2
Канаа дахь хурим
1Гуравдугаар өдөр Галилын Канаад нэгэн хурим болоход Есүсийн эх тэнд байв. 2Есүс болон шавь нар нь бас хуримд уригдсан байлаа. 3Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн эх Түүнд
—Тэд дарсгүй болов гэлээ. 4Есүс
—Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ. 5Эх нь үйлчлэгчдэд
—Тэр та нарт юу айлдана, түүнийг үйлд гэв. 6Тэнд хоёр юмуу гурван метрэтээс#2:6 Нэг метрэтээс нь 40 литр орчим. багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ. 7Есүс тэдэнд
—Торхнуудыг усаар дүүргэ гэж айлдсанд тэд амсарт нь хүртэл торхнуудыг дүүргэв. 8Есүс
—Одоо утгаад, найрын ахлагчид аваачиж өг гэсэнд тэд аваачиж өгөв. 9Найрын ахлагч дарс болсон усыг амсаад, тэр дарс хаанаас бий болсныг мэдээгүй учир (харин ус утгасан үйлчлэгчид мэдэж байв) шинэ хүргэнийг дуудаж, 10түүнд
—Аливаа хүн эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлэв. 11Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг Галилын Канаад үйлдэж алдраа илчилсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм. 12Дараа нь Есүс, эх дүү нар болон шавь нарынхаа хамт Капернаумд очиж, хэдэн өдөр тэнд байжээ.#Мт 4:13
Сүмийг цэвэрлэв
(Мт 21:12–13; Мк 11:15–17; Лк 19:45–46)
13Иудейчүүдийн Алгасал баяр ойртож байсан бөгөөд Есүс Иерусалим уруу явав.#Гэт 12:1–27 14Тэрээр үхэр, хонь, тагтаа худалдаалагчид ба мөнгө солигчид сүм дотор сууж байгааг хараад, 15дээсээр шилбүүр хийж хонь үхэр бүгдийг нь сүмээс тууж гарган, мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж, ширээг нь хөмрүүлээд, 16тагтаа худалдаж байсан хүмүүст
—Энэ юмнуудаа зайлуул. Эцэгийн минь гэрийг наймааны газар бүү болго гэлээ. 17Шавь нар нь “Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгих болно”#Дуу 69:9 гэж бичигдсэн байдгийг санацгаав. 18Тэгтэл иудейчүүд Түүнд
—Эдгээрийг үйлдсэн Та ямар тэмдэг бидэнд үзүүлэх вэ? гэв. 19Есүс тэдэнд
—Энэ сүмийг нураа. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно гэсэнд#Мт 26:61, 27:40; Мк 14:58, 15:29 20иудейчүүд
—Энэ сүмийг барихад дөчин зургаан жил шаардагдсан байтал үүнийг Та гурван өдрийн дотор босгоно гэж үү? гэв. 21Харин Есүс Өөрийн бие болох сүмийн тухай айлдсан аж. 22Тэгээд Есүсийг үхэгсдээс амилахад Тэр үүнийг айлдсаныг шавь нар нь санаж, Бичвэр болон Есүсийн айлдсан үгэнд итгэцгээсэн юм. 23Алгасалын баяраар Иерусалимд байхдаа Есүсийн хийсэн тэмдгүүдийг олон хүн үзээд Түүний нэрэнд итгэжээ. 24Харин Есүс өөрийгөө тэдэнд эс даатгасан нь Тэрээр бүх хүнийг мэдэж байсных билээ. 25Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.

Currently Selected:

Иохан 2: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy