YouVersion Logo
Search Icon

Иаков 3

3
Хэлээ хазаарлахуй
1Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олноороо багш бүү бол. 2Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой. 3Морьдыг залахын тулд бид амыг нь амгайвчилж, бүх биеийг нь жолооддог. 4Мөн усан онгоцуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч жижигхэн залуураар залуурчийн хүссэнээр жолоодогддог. 5Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун, өчүүхэн гал ч ямар их ой модыг түймэрддэг билээ. 6Хэл бол гал бөгөөд зүй бусын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг. 7Учир нь төрөл бүрийн араатан амьтад, шувууд, хэвлээр явагчид болон далай тэнгисийн амьтдыг хүн төрөлхтөн номхруулж байгаа, номхруулсаар ч ирсэн. 8Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй муухай эд мөн. 9Бид хэлээр Эзэн ба Эцэгийг магтдаг. Бид түүгээр Бурханы төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг.#Эх 1:26 10Ерөөл хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй. 11Булгийн нэг эхээс цэвэр цэнгэг ба гашуун ус зэрэг гардаг бил үү? 12Ах дүүс минь, инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг гаргаж чадах уу? Давстай ус ч цэвэр цэнгэг ус гаргадаггүй.
Хоёр төрлийн мэргэн ухаан
13Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр нь биеэ зөв авч яван, мэргэн ухааны дөлгөөн зангаар үйлсээ харуул. 14Хэрэв зүрхэнд чинь гашуун атаархал ба хувиа хичээсэн зорилго байх аваас бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь. 15Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм. 16Учир нь хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа муу муухай юмс байдаг. 17Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж. 18Зөвт байдлын үр жимст тэдний үр болбоос амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм.

Currently Selected:

Иаков 3: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy